БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭ
БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ТООН МЭДЭЭ -2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР – БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 57,665 иргэн оршин сууж байна. Үүнээс: 🙋- Эрэгтэй 25,887, 🙋♂️- Эмэгтэй 31,778, Визийн ангилал тус бүрээр оршин суугаа иргэдийн тоо: ✈️- C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 11,803, 👨🎓- D-2 ангиллын оюутны визтэй 15,757, 🎒- D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 5,027 💼- D-10 ангиллын ажил хайгч визтэй 2,412, 👷♂️- E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,636, 👨👩👧👦- F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,824 иргэн оршин сууж байна. 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 13,874 иргэн байгаа нь нийт иргэдийн 24.1 хувийг эзэлж байна.



Сэтгэгдэл 1
ayura battumur2 хоногийн өмнө
Хэрэгтэй мэдээлэл бна